Тоон мэдээ: Монгол эмэгтэйчүүдийн эрх
“Оргүйгээс охинтой нь дээр”, “Эм хүний үс нь урт, ухаан нь богино”, “Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр”, “Төрийн ажлыг эрчүүд цэгцэлж, гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг”… Хүн бүр тэгш эрхтэй хэмээн тунхаглах энэ цаг үед хүйсээр ялгаварлан гадуурхах энэ мэт үеэ өнгөрөөсөн хэлц үг хэрэглэгдсээр байгаа нь юуг илтгэнэ вэ? Эдгээр хэлц үг бүхэн “Эмэгтэй чи түүхийн аль ч үед эрэгтэй хүнээс дор байсан, байгаа, байсаар ч байх болно!!!” гэдгийг алхам тутамд нийгэмд мэдрүүлэх мэт. Яг энд л энэ нийгэмд хүн бүрийн эдлэх ёстой тэгш эрх эмэгтэйчүүдийн хувьд илүүтэй зөрчигдөөд байгаа санагдана.
- Монголын хүн амын 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
- Олон улсын жендерийн тэгш эрхийн ялгааг харуулсан жагсаалтад (The Global Gender Gap Index 2015) манай улс 145 орноос 56 дугаар байранд орсон нь ч үүний нэгэн баталгаа.
- Насанд хүрэгсдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин эрэгтэйчүүдийн хувьд буурч, эмэгтэйчүүдийн хувьд өссөн
- Цалинтай ажил эрхэлж байгаа хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2016 оны байдлаар 2000 оны түвшингээс нэмэгдэж 53.9 хувьд хүрсэн.
- Бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.
- Эдийн засгийн бус үйл ажиллагаа эрхлэхэд эмэгтэйчүүд 31.8 цаг зарцуулж байна
- Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудын 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
- Дээд боловсролтой болон нийт багш нарын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
- Албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 54 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг.
- Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
- Улс төрийн салбарт бид монгол эмэгтэйчүүд дэлхийд 117-д жагсч явна.
- 2012 оны сонгуулиар өмнө нь байгаагүйгээр эмэгтэйчүүдээ ард олон сонгосонд нь дотроо эмэгтэй хүнийхээ хувьд ихэд баярласан.
- Гэхдээ л 76 гишүүний ердөө 9 нь буюу 7,8 хувийг л эмэгтэйчүүд эзэлж байна. 10 хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Ядаж 40 орчим хувьтай байсан бол өнөөдөр нийгэм дэх эмэгтэйчүүдийн ялгаа ийм түвшинд байгаа ч уу, үгүй ч үү.
- Хүн амын дундаж наслалтын байдлаас харахад эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаах 6.9 насаар урт насладаг
Б.Дэжид
Эх сурвалж: Gereg.mn
URL: