Бараа жинхэнэ эсэхийг кодоор нь олдог

Барааг жинхэнэ бараа мөн үү? эсвэл хуурамч уу? гэдгийг амархан ялгаж таних арга байдаг. Бараа болгонд барааны код байдаг ба түүнийг ашиглан тухайн бараа жинхэнэ эсэхийг бодож олдог юм байна. Kодын хамгийн сүүлчийн дугаарыг хяналтын дугаар гэдэг ба тэр нь тухайн барааны үйлдвэрлэгчийн кодыг заадаг.

Жишээлбэл: нэг код бодож үзүүлье.

4960999415185 гэсэн код байлаа гэж бодъё. Тухайн барааг баталгаатай, үнэн зөв эсэхийг дараах байдлаар шалгана.
1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 9+0+9+4+5+8=35
2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ =105
3. Шалгалтын оронг тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 4+6+9+9+1+1=30
4. 2 ба 3-р заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. 105+30=135
5. Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг үлдээж бусад тоог дарна.
6. 10 аас бодож гаргасан нэгжийн орны тоог хасахад хяналтын дугаар гарч байвал уг бараа жинхэнэ бараа болно.
10-5=5 хяналтын дугаар 5 тул жишээний бараа маань жинхэнэ бараа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих