Э.Цэрэн: Хар дарсан зүүд мэт өнгөрсөн долоо хоног арайхийн өнгөрлөө
Зам зуур ханилж явсан нөхөд гэнэт урваж мэдээлэгч болох нь илрэв.
Цэнзүүргүй сурвалжлага гурван долоо хоногийн турш бие даасан эрэн сурвалжлага хийв. Асар олон мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр сэтгүүлч Мөнхбаясгалан маш нууц хэмжээнд Боловсрол Соёл шинжлэх ухааны Яамны Стратэги Бодлогын газрын дарга Б.Насанбаяртай Цэрэнг мэтгэлцүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж дүгнэн 3 сарын 1 нд Swiss Kafed 18.00 цагт биечлэн уулзаж хоёр тал зөвшилцөв. Цэрэн Насанбаяр нар анх удаа нүүр тулан уулзаж хоёул Мөнхбаясгалангийн Цэнзүүргүй ярианд оролцож С1 ээр 2016.03.05 нд баримт дэлгэн мэтгэлцэх бэлтгэл ажлууд хийгсэн байв.
3 сарын 2 нд Херо энтэртайнмэнтийн нэрийн өмнөөс миний хуурай дүү болох Ням Очир залгасан байв. 3 сарын 3 нд мөн залгаж Насанбаяр та хоерыг эвлэрүүлэх нэвтрүүлэг Батзориг бид хоёр хийнэ гэж ярилаа. Би Насанбаяртай муудалцаагүй учраас эвлэрэх шаардлагагүй болно.
Мөн 3 сарын 3 нд EagleTV ээр олон нийтэд Гүтгэсэн Цэрэндолгор гүтгүүлсэн Насанбаяр нарыг мэтгэлцүүлэхээ зарлалаа. Хэрогийн урьдчилан балтгэсэн зохион байгуулалттай нэвтрүүлэгт Цэрэн миний бие орохгүй нь ойлгомжтой. Насанбаяр намайг Мөнхбаясгалантай нь хамт мурьж ахин засаршгүй худалчаа баталлаа. Харин Eagle TV ямар санаатай хэний эрх ашгийн төлөө энэ нэвтрүүлгийг хийх болов?
Цэрэн өнөөдөр Монголд бугшсан асуудлыг томоор тавьсан. Асар олон улс төхсдын нэрс, бүлэглэлийн эрх ашиг, бизнэс сүлжээ, үндэсний аюулгүй байдхл, шашин нэрээр халхавчлах гаж үзэгдэл, залуу үеийг золиосолсон үйлдлүүд, айдас дагуулсан энэ сэдвийг гаргаж нийтэд дэлгэхийн оронд дийлэнхи нь фактуудаа эргэж Насанбаярт худалдах маягаар миний эсрэг хамтарсан болно. Удахгүй бүгд пакттай гэрчтэй Цэнзүүргүй сурвалжлагаар гарах болно.
2016.03.04
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
юу ч ойлгосонгүй. энэ цэрэн гэдэг нь юун хүн билээ. юу болсын бол. тодорхой бичлдээ сэтгүүлчээ