Махны үнэ бууж, ногооны үнэ өсчээ


Махны дундаж үнэ:
2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 65 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6100 төгрөг, харин “Номин”, “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөг байна.Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.9 хувиар буюу 350 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 140 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4950 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:
  2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо:
2016 оны 3-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 4.6 хувиар буюу 85 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өссөн байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих