Ангараг гараг дээр амьдрал байсан ул мөр олджээ
АНУ-ын Гараг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Ангараг гараг дээр урьд өмнө нь амьдрал байсныг гэрчлэх ул мөр илрүүлжээ.
Ийм дүгнэлтийг тэд “NASA Mars Reconnaissance Orbiter” гэдэг гараг хоорондын станцын мэдээлэл дээр үндэслэн хийсэн байна. Эрдэмтэд Улаан нүдэн гараг дээрх Шөнийн тэнгэрийн хаяа гэдэг бүст 30-40 км гүнзгий хоёр хонхор газар байхыг илрүүлжээ.
Эдгээр нүхнээс шаварлаг эрдэс бодисын төрөлд хамаардаг төмөрт-магнийн нэгдэл олдсон байна.
Үүнээс гадна зэргэлдээх Фарсида гэдэг өндөрлөг газарт Нарны аймгийн хамгийн том сөнөсөн галт уулууд болох Олимп уул, Аскрийн уул, Павлина болон Арсия уул байдаг байна. Эдгээрийг бас Фарсидын уулнууд гэж нэрлэдэг.
Мөн Альба гэдэг өвөрмөц галт уул байдаг ажээ. Эдгээр галт уулын лав цацагдах үед нүүрсхүчлийн хийн хаягдал болон агаар мандалд 1,5 барын даралт, 150 метр өргөн усан давхарга үүсгэхэд хангалттай усны уур бий болсон гэж эрдэмтэд нотолж байна.
Дээр дурдсан бүсүүдэд дэлхийн цардасын давхаргад өндөр даралттай халуун усны уусмалын оролцоотойгоор эрдэс бодис болон хүдэр үүсэн бий болох үйл явц явагддагтай адил процесс явагдаж байсан хэмээн эрдэмтэд ярьжээ.
Энэ нь Ангараг гараг үүсэх бий болох эхэн үедээ чийглэг, халуун уур амьсгалтай байсан гэдэг таамгийг дахин нотолж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: