Оюутнуудад 7-14 хоногийн чөлөө олгоно

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс эхлэн нийт нутгийг хамарсан 24-28 метр секунд хурдтай цасан шуурга шуурах юм байна.  Харин өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хойд талын таван суманд  хагас метр зузаан цас орж, зам хаагдсан байдалтай байгаа аж. Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт ч мөн цас ихтэй байгаа тул хаваржилт хүндэрсэн гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал мэдээллээ.

Тиймээс хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоогоор хангана гэж БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг өчигдөр хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих