Сэрчмаагийн ганихрал vзэгчдэд таалагдсангvй

«Хайрын дууч» гэгддэг С.Сэрчмаагийн цуутай амьдрал бүтэлгүйтэж, хэсэг хугацаанд нам гүмхэн амьдарсан. Харин сүүлийн үед энд тэндхийн тоглолтод оролцон ая дуугаа өргөж,

уран бүтээлийн ажилдаа эргэж ирснээ зарлалаа. Гэсэн ч түүнээс урьдын Сэлигийн төрхнөөс өөр зүйл үзэгдэхээ байгаа юу даа гэлтэй санагдсан юм.

Өөр өөр тоглолтын тайзан дээр залагдсан ч нэг л хэвийн үсний засалт, хувцастай, гуньж ганихарсан төрх, хоолойтой байгаа нь түүний фенүүдэд огтхон ч таалагдсангүй бололтой.

Тиймээс «Нөгөө хайрын дууч Сэли чинь сэтгэлдээ харуусал тээгээд дуулах гэж дуншдаг болж» хэмээн жиг жуг хийх нь сонстлоо. С.Сэрчмаа уг нь уран бүтээлч хүн амьдрал хичнээн хатуурхсан ч үзэгчдийн өмнө «үйлийн үрээ» харуулах ёсгүйг мэдмээр л юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих