Угаагч хийдэг нохой
Норвегийн нэгэн эмэгтэй нохойгоо ашигтай зүйл хийл хийлгэж сургажээ. Одоо түүний нохой хувцас угааж чаддаг болов. Горил Элис Хофф Олсен гэдэг эмэгтэй цахим ертөнцөд түүний Чампис гэдэг нэртэй нохой ар гэрийн ажилд нь туслаж байгааг дүрсэлсэн бичлэгийг тавьжээ.
Нохой нь угаалгын машинд бохир хувцас хийгээд, дууссаных нь дараа гаргаж ирнэ. Гэрийн тэжээвэр амьтан угаалга үйлдэх үйл явцыг харж суух дуртай гэнэ шүү. Мөн Чампис нохой толгой дээрээ гурав хүртэлх тооны саванг тогтоогоод, арын хоёр хөл дээрээ босож зогсоод машиныг асаадаг аж. Ийм л мундаг туслагч гэнэ дээ.
URL: