Ангела Меркель дээр хоёр литр шар айраг асгажээ

Германы канцлер Ангела Меркель намынхантайгаа уулзахаар Деммин хотод хүрэлцэн ирэх үед ийм явдал болжээ. Христийн ардчилсан холбооныхон цугларалтын дараа албан бус зоог барив. Зөөгч эр ихэд хичээн байж чухал зочныхоо өмнө аяга шар айргаа эвтэйхэн тавихдаа нөгөө гараа хянаж чадсангүй. Тэр тэнцвэрт байдлаа алдаж гэнэт хэдэн аяга шар айргаа канцлер дээр асгачихжээ. Асгаад зогсохгүй хараалын үгс урсгасан байна.

Нийт 4 аяга буюу 2 литр шар айраг Ангела Меркелийн толгой, нуруу руу асгарчээ. Намынхан нь канцлертаа туслах гэж оролдсон ч Меркель хэнэг ч үгүй инээмсэглэн бүх юм зүгээр мэт дүр үзүүлэв. Тэр бүү хэл Меркель 2 минутын дараа хувцсаа ч солилгүй олны өмнө гарч үг хэлжээ.

Хөөрхий зөөгч энэ таагүй явдалд ихэд шаналж зовж байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих