Ш.Сайхансамбуу: Нарантуул бол миний зах биш

“Нарантуул” худалдааны төвд урд шөнө гал гарч онцгой байдлын албан хаагчид галыг шуурхай унтраажээ. Чухам юунаас болж гарав гэдгийг шалгаж байгаа аж. Ер нь сүүлийн хоёр жилд Нарантуул зах байсхийгээд л их бага хэмжээний галд өртчихдөг боллоо.

Цахилгаанаас болж гал гараад байна уу, эсвэл өс хонзон санасан нэгэн хорлоод байна уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Хэргийг шалгаж байна гэж ам таглахаас өөрийг хэлдэггүй уламжлалтай. Тэгвэл урд шөнө гарсан галын талаар худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу нэлээд бухимдангуй твиттер хуудсандаа пост бичжээ.

Тэрээр “Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна” гэх зэргээр хэд хэдэн удаа сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Энэ удаад ядаж хуулийнхан маань галын шалтгаан нөхцлийг шуурхай тогтоож өгөөсэй.

90733_700x700

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 3 March 2016

Humuus Dunjingaraviin Naranhuug l shataagaad Bga Gehiin. Unen bol arai dendenee. Ene ulsad huuli shudarga shuuh b.uu

Нэр: sanaa Огноо: 3 March 2016

Арай ч тийм биш байлгүй айхад аргал хөдөлдөг гэж үг бий.

Сэтгэгдэл бичих