Өнөөдөр дэлхий дээр “шинэ сар” мандана

Сарны тойрог зам зууван хэлбэртэй болох үед сар дэлхийд  ойртдог энэ үзэгдлийг эрдэмтэд “шинэ сар” хэмээн нэрийддэг байна. Ванкуверийн сар судлалын “МакМиллан” төвийн эрдэмтэн Раминдэр Самрагийн хэлж буйгаар өнөөдөр мандах сар сүүлийн 18 жилд байгаагүй ойрхон үзэгдэх ажээ. Энэхүү үзэгдэл нь сарны тойрог зам нар, дэлхийн тойрог, замтай давхцах үед далайн түрлэг идэвхжиж, газар хөдлөлт болдог юм байна. Тиймээс өнөөдөр үер бууж, газар хөдлөлт идэвхжих өндөр магадлалтай өдөр аж. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар сар ердийнхөөсөө 14 хувиар том харагдах буюу дэлхийд 385 мянган км ойртох юм байна. Үүнээс үүдэж байгалийн гэнэтийн гамшиг болж мэдэх тул НАСА олон улсын Онцгой байдлын газруудад бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих