Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийн “амбиц”
Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн албыг хашиж явсан Д.Батбилэг 2011 оноос дүүргийнхээ ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж яваа. Тэрбээр Д.Батбилэгийг ИТХ-ын даргаар сонгогдоод удаагүй байхад нь Хан-Уулчууд даргаа эсэргүүцэж хэд хэдэн удаа огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Гэвч Д.Батбилэг дарга дүүргийнхээ иргэдтэй “ана мана” үзэлцэн өнөөдрийг хүртэл даргынхаа суудлаас ганхалгүй бат бөх суугаа. Хан-Уулчууд тэр дундаа дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нөхөд нь түүнийг дүүрэгтээ халдашгүй эрх мэдэлтэй, ардаа том талтай гэлцдэг.
Мөн албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийддэг хувийн амбиц ихтэй нэгэн гэх нь ч бий. Ямартай ч тус дүүргийн ИТХ-ынхан даргатайгаа эв түнжингүй байдаг нь тэдний даргаа огцруулах хэд хэдэн санал барин хэвлэлд хандаж байснаас нь харж болно.
Тэрбээр өнгөрсөн оны зургаан сард Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн мэдүүлж байсан удаатай.
Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа “Д.Батбилэг нь ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг, ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг, ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан” гэх мэт үндэслэлийг дурдсан байдаг.
Мөн уг асуудлыг тус дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсч буйгаа огцруулах саналдаа тусгасан байсан. Гэвч Д.Батбилэг даргын суудал өнөөдрийг хүртэл албан тушаалдаа бат бөх байгаад гайхах хүмүүс цөөнгүй байдаг гэсэн.
1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд журмын нөхдийн хамтаар мөр зэрэгцэн зүтгэж явсан Д.Батбилэг даргыг иргэдээ намын харьяаллаар гадуурхдаг гэдэг нь дээрх ИТХ-ын төлөөлөгчидийнх нь огцруулах санал барьж байсантай хол зөрөхгүй л болов уу.
Тэрбээр мөн ажилчид болон бусад албан тушаалтнуудтайгаа зүй бусаар харьцаж буй түүний талаарх бичлэг нь цахим сайтад тархаж байсан удаатай. Тэрхүү бичлэгт Д.Батбилэг дарга бусадтайгаа хэрхэн зүй бусаар харьцаж буй, ёс суртахуунгүй үг хэлээр доромжилж байгаа талаар цацагдсан байдаг. Ямартай ч түүний талаарх бичлэг олны дургүйцлыг хүргэж байсан билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм бичиж. Энэ одоо мэдээ юу юу вэ? Би энэ хүнийг огт танихгүй хэн нь ч биш. Өмөөрөх гэсэн дээ биш зүгээр л энэ бичсэн хүн нь сэтгүүлч биш байх гэдэгт итгэе дээ
zailaarai