М.Цэрэнчимэд: Сүү сэтгэл хоёр

ДӨРВӨН УЛИРАЛ ХОЕР ЭРДЭНЭ

Хаврын салхинд жиндчихвийдээ ээж минь
Хан хорвоогий наран асгарч байгаасай
Хажууд минь мөнхөд байгаасай та минь
Хариж очиход мэнд сууж байгаарай
Зуны халуунд наршчихвийдээ аав минь
Зул шаргал хорвоог зөөллөж байгаасай
Зөвхөн үрсийнхээ дэргэд замилаач ааваа
Зориод очиход мишээл дүүрэн угтаарай
Намрын шүүдэрт бээрчихвийдээ ээж минь
Нартын амьдралын бүүвэй болж байгаасай
Мөнхийн нарандаа цацлаа өргөөрэй ээжээ
Мөдхөн золгоход мэнд сууж байгаарай
Өвлийн хүйтэнд жиндчихвийдээ аав минь
Өгөөмөр амьдралын наранд дүүрэн байгаасай
Өрөвчхөн сэтгэл нь энгэр дотроо ааваа
Өргөө гэртэй хоймор дүүргэн суугаарай

Хоер сайхан буурлуудаа хайрлаж явнаа
Хорвоогийн сайхан бүхнээр сүлж явая

2016:1:18
М.Цэрэнчимэд

САЙХАН ҮДШИЙН ГЭГЭЭН МЭНД
МИНИЙ АНХНЫ ШҮЛГИЙН НОМ ХЭВЛЭЛЭЭС ГАРЛАА.
ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХҮН БҮХЭН УНШААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА. “СҮҮ СЭТГЭЛ ХОЁР” НОМОО МАРГААШААС ЭХЭЛЖ ХУДАЛДААЛАХ БОЛНОО.

ГҮН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН БҮХ ХҮМҮҮСТЭЙ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЛАА
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
ХҮНДЭТГЭСЭН МЯНГААГИЙН ЦЭРЭНЧИМЭД


URL:

Сэтгэгдэл бичих