Попын “хаан”-ы үхлийн буруутныг тогтоох шүүх хурал эхэллээ
Лос Анжелесын шүүх танхимд попын “хаан” агсны үхлийн буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт эхэллээ.
Майкл Жексоны эмчээр ажиллаж байсан Конрад Муррейг түүний үхэлд буруутгаад байгаа юм. Эмч “Майкл Жексонд буруу эмчилгээ хийгээгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Тэр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан шүү дээ” хэмээсэн байна.
Гэвч америкчуудын дийлэнх нь эмчийг буруутгасаар байгаа. Шүүх хурлын үеэр анх удаа Майкл Жексоны эмнэлгийн ор дээрх цогцос болоод эмчилгээний бичгүүдийг дэлгэжээ. 58 настай Конрад Муррейг Лос Анжелесын шүүх попын “хаан”-ы мэдрэлд хүчтэйгээр нөлөөлөх эм бэлдмэл өгч байсан хэмээн үзсэн юм.
Мөн Майкл Жексон нас барахаасаа гурван долоо хоногийн өмнө гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих даа хачирхалтай эм хэрэглэж байгаа тухайгаа ярьжээ. Шүүх хурлын үеэр түүний гэр бүлийнхэн энэ тухай мэдэгдэв.
Тойргийн шүүх Конрад Муррейд өвчтөндөө эмчилгээг нь хийгээгүй хэмээн 150 мянган ам.доллараар эхний удаад торгох шийдвэр гаргаж байсан юм.
URL: