Улаанбуудайг даатгалд хамруулна

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Хүдэр сум болон Төв аймгийн Цээл сумдад улаанбуудайн даатгалыг хийх гэж байна. Туршилтын журмаар даатгах улаанбуудайн үнийн хувьд харилцан тохирох аж.

Тус компанийн үзэж буйгаар ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгах боломжтой аж. Үүнд цаг уурын урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлээс гадна их хэмжээний газар нутаг, талбай эзэлсэн ургамлын дам өвчний эрсдэл багтаж байна. Даатгалын хураамж нь аймаг, сумдад эрсдэлийн төвшнөөс хамаарч 4-11 хувь байхаар тогтоожээ.
Мөн даатгуулагч нь 40 болон 50 хувийн өөрийн хүлээх хариуцлагын төвшнөөс сонголт хийж, үлдсэн хувь хэмжээг нөхөн төлбөрөөр хүлээн авах боломжтой болох гэнэ. Ийнхүү Монгол Улсад улаанбуудайн ургацыг анх удаа даатгахаар болж байна.Д.Булган


URL:

Сэтгэгдэл бичих