“Оскар”-ыг шууд дамжуулсан сурвалжлагч “Хайрын хурим”-ын загвараар гангарчээ

88 дахь удаагийн “Оскар”ын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Холливуд дахь “Долби” театрт өнгөрсөн 29-нд Монголын цагаар 06.00 цагт эхэлсэн билээ. Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Академийн шагналд зургаан удаа нэр дэвшиж, энэ жил л алтан баримлын эзэн болсон. Мөн Крис Рок “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хоёр дахь удаагаа хөтөлсөн, Леог алтан баримал хүртэхэд твиттерт жиргээний рекорд эвдэгдсэн  гээд энэ жилийн Академийн кино наадам нэлээд онцлогтой болсон. Одоо хүртэл “Оскар”-тай холбоотой элдэв мэдээлэл болон жиргээ, пост цахим ертөнцөөр хөвөрсөөр байна. Энэ их мэдээлэл дундаас монголчуудын төдийлөн анзаараагүй нэг зүйлийг хэлэх гэсэн юм.Учир бараг бүх орны телевизүүд Лос-Анжелес хотод очиж Оскарын шагнал гардуулах ёслолыг сурвалжилсан. Энэ дунд манай улсаас “Монгол” телевизийн сурвалжлагч Номи Ганболд байсан юм. Тэрбээр дэлхийн кино урлагийн хамгийн том наадам болох “Оскар”-ын шагнал гардуулах улаан хивсний ёслолд үндэснийхээ хувцсаар гангарчээ. Номигийн өмссөн “гоёл”-ууд “Хайрын хурим” салоны “Монгол загвар” үзэсгэлэнгийн загварууд юм. Тус салон зөвхөн өөрсдийнх нь захиалгаар үйлдвэрлэдэг хатадтай торгоор монгол үндэсний дээл, цамц  захиалгаар урладаг билээ. Ийнхүү монгол  загвараар гоёсон Монгол бүсгүй Холливүүдийн улаан хивсийг өвөрмөц нэгэн өнгө төрхөөр чимсэн болов уу.

Б.Төгөл


URL:

Сэтгэгдэл бичих