Цас ихтэй сумдын бэлчээрт хэмжилт хийжээ

Дорноговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд энэ оны нэгдүгээр сарын 15-21-нд өвөлжилт хүндэрсэн сумдад цасны хээрийн хэмжилт хийжээ. Хэмжилтээр цасны дундаж зузаан, хунгарын зузаан, цасны нягтыг тодорхойлсон байна.

Тухайн үед цасны зузаан 5-10 см байсан бол өнөөдрийн байдлаар 4 см болж нимгэрчээ. Дорноговь аймгийн Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт сум цагаан зудтай, Алтанширээ, Айраг, Өргөн, Сайхандулаан сум зудархуу ангилалд багтаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих