Улаан-Үдэд хулгай хийсэн монголчуудыг баривчлав
ОХУ-руу манай улсын иргэд визгүй зорчдог болоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд монголчууд тус улсад дээрэмдүүлсэн хэрэг гарсан.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Улаан-Үд хотын нэгэн томоохон дэлгүүрээс 1-2 булган шуба хулгайлаад зугтсан монгол залуусыг Монгол-Хиагтын ойролцоо суудлын автомашинтай явж байхад нь ОХУ-ын цагдаагийн албан хаагчид баривчилжээ.
Тэдний хулгай хийж буй үйлдэл дэлгүүрийн гадна болон дотор тавигдсан хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Улмаар явж буй чиглэлийг нь машины дугаараар нь нягтлан, Хиагт руу чиглэсэн замын камеруудын бичлэгийг шүүж мөрдсөөр ОХУ-ын нутгаас гарахаас нь өмнө баривчилсан байна.
Тэднийг мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь тогтоогдвол тус улсын шүүхээр хэргийг шийдэх юм байна.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хууль бус үйлдэл хийсэн нь бурууч гэлээ Дээрээ гүйдлээ олохгүй байхад… Ард иргэд нь туйлдаж байнашд