Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах гэж байна. Тэрбээр өнөөдөр тус аймгийг зорьсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийнэ.
Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дархад бөөд очиж даатгах юм биз дээ Көөркиис Тэр Булганыг алахаар шийдээгүй бол гадауур байцаалгаач