ОХУ-ын “С-400″ пуужингийн систем байлдааны бэлэн байдалд орлоо
ОХУ-ын агаарын хамгаалалтын “С-400” пуужингийн системийг Баруун Сибирьт байрлуулж, байлдааны бэлэн байдалд орууллаа гэж Оросын Цэргийн төв тойргийн хэвлэлийн алба мэдэгдэв.
“С-400” пуужингийн системийг өнгөлөн далдлах, байрлуулах ажил хийгдсэн гэж мэдэгдэлд дурдсан байна.
ОХУ-ын хамгийн дэвшилтэт, 396 км-ийн тусгалтай, газар-агаар ангиллын пуужингийн “С-400” систем нь агаарын бүх байг, тэр дундаа, баллистик болон далавчит пуужингуудыг дагаж, устгах чадвартай ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: