ХҮН-ынхан жагсаалтаа наймаалцахыг завдсан Т.Доржхандыг зайлуулжээ

206674356c6c965c160e3Дэд бүтэцийн яамны дэд сайд асан  У.Уламбаярын  хүргэн, “Монре даатгал” компанийн захирал Т.Доржхандыг ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа жагсаалтын гурвыг зургаан тэрбумаар зарахсанал бусдад тавьсан байдаг. Энэхүү мэдээллийг  “Аж богдын харуул” дууг дуулсан Т.Бат-Оргил олон нийтэд ил болгосон билээ. Т.Доржханд энэ яриаг  үгүйсгээгүй бөгөөд “Намын санхүүжилт шүдний өвчин. Янз бүрийн санал санаачилга дэвшүүлж байсан” гэдгээ мэдэгдсэн юм.

Үүнээс үүдэн ХҮН-ыг жагсаалт наймаалцдаг, хууль бус аргаар санхүүждэг гэсэн нэр зүүчихээд байгаа юм. Улс төрийн хүчин жагсаалтаа заран санхүүжих нь зөв үү.  Жагсаалтаа зарсан намын удирдлагатай яаж хариуцлага тооцох бэ. ХҮН-ын дарга С.Ганбаатар жагсаалтаа наймаалцсан сураг гарангуут Ерөнхий нарын бичгийн даргаа өөрчилсөн. Энэ хариуцлагын хэлбэр байж чадна гэж үү. Улс төрийг бизнес, албан тушаал ахих хэрэгсэл болгосон Т.Доржхандыгаа хөөж бусад намуудад үлгэр дуурайлал үзүүлэв үү.

 

Т.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих