Энэ жилийн “Оскар”-ын шилдэг 15 даашинз

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслолд оролцсон оддоос хамгийн гоё даашинзтай 15 уран бүтээлчийг шалгаруулжээ.

                  

Наоми Уоттсын үдшийн гоёл

                   

Жүжигчин Марго Робби

                   

Жүжигчин нөхөр Бен Аффлекаасаа салсан Женнифер Гарнер “Оскар” дээр бүх талаараа гялалзаж байв. Женнифер гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд ихэд хичээсэн билээ. Үнэнч бус нөхрөөсөө салсан нь түүнд харин ч оножээ гэж фэнүүд нь дүгнэж байгаа юм.

                     

Кейт Бланшетт энгийн гоёлуудад дуртай аж. Жүжигчний энэ удаагийн гоёл ч энгийн хэрнээ дэгжин байна гэж загварын мэргэжилтнүүд дүгнэжээ.

                   

Жо Манганеллотой гэрлэснийхээ дараа Софиа Вергарагийн стил нь өөрчлөгдсөн гэдэг. Тэр илүү дур булаам болж, хурц өнгийн гоёл сонгох болжээ.

                 

Дуучин Эндра Дэйгийн гоёлыг загварын мэргэжилтнүүд Кейт Бланшеттынх шиг хөнгөн хэрнээ хаврыг санагдуулам гэж дүгнэжээ.

                  

Оскар”-ын Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин Бри Ларсоны гоёл шилдэгт яахын аргагүй багтахаар байсан аж.

                 

Айла Фишер. Жүжигчин бүсгүйн зураг энэ орой хамгийн гоё гарсан зургуудын нэг болжээ.

            

СилвестрСталлонегийн эхнэр 47 настай Женнифер Флавины гоёл.

             

“Оскар”-т нэр дэвшсэн Женнифер Лоуренс энэ жил стилээ эрс өөрчилж, тэр нь ч зохисон байлаа. Жүжигчин бүсгүйн гоёл хамгийн зохимжгүй даашинзны тоонд удаа дараа орж байсан бол энэ жил тэр гялалзаж чадлаа.

            

Шведийн гоо үзэсгэлэн гэгддэг Алисиа Викандер энэ үдэш даашинзаа ч тун оновчтой сонгосон алдартны тоонд оржээ. Түүний үс засалт, нүүр будалтыг ч загварын мэргэжилтнүүд онцолсон байв. Мэдээж Алисиа энэ жил “Данийн охин” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эмэгтэй туслах дүрийн “Оскар” гардсаныг мартаж болохгүй.

               

Луиза Рой гоёмсог бөгөөд эмэгтэйлэг харагдаж байв.

             

Жессика Алба

                 

Кейт Бекинсейлийн гоёл загварын шүүмжлэгч нарыг бишрүүлжээ.

                

Наоми Кэмпбеллийн классик гоёл.


URL:

Сэтгэгдэл бичих