Өнчин хүүг дайрч амийг нь хохироосон этгээд ял завшив
Буянт-Ухаа хорооллын урд замд 10 настай хүүг автомашинаар дайрч мөргөж гэмтээсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 13-ны өдөр гарсан билээ.
Тухайн үед эл хэргийг үйлдсэн жолооч А цагдаа дуудаж, хүүг эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь Б хүү эмнэлэгт очиж, хагалгаанд орсноос хойш хоёр хоногийн дараа нас баржээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээний дүнд жолооч А нь зам тээврийн дүрэм зөрчөөгүй, 50-60 км цагийн хурдтай явж байсан гэх дүгнэлт гаргасан байдаг.
Тээврийн прокурорын газраас жолооч А-д холбогдох хэргийг хянаж үзээд, талийгаач хүүг дүрэм зөрчсөн, жолоочийг гэм буруугүйд тооцон, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс сэжигтэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцжээ. Гол үндэслэл нь хохирогч Б нь зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гараагүй улмаас амиа алдсан гэж үзсэн байна. Талийгаач хүүгийн хувьд өнчин нэгэн байсан бөгөөд хамаатны ах дүүс нь дээрх дүгнэлтээр хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч А-г ял завшсанд ихэд гомдолтой байгаа ажээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Том дарга Лүндэндорж нь хүн дайраад ял завшаад байхад бусад нь ч болно шүү дээ.