Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны  260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд  шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих