Москвад хүүхдийн толгой барьсан эмэгтэй явж байжээ​

Узбекистан гаралтай 38 настай Гюльчехра Бобокулова Москвад мансуурлын байдалтай байхдаа хүүхэд хөнөөжээ. Энэ тухай телевизийн “Star” суваг нийслэлийн хууль сахиулах байгууллагын нэгэн эх сурвалжаас мэдээлсэн байна. Шинжээчид эмэгтэйг Самаркандын бүс нутгаас Москвад ирсэн гэж хэлсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр, түүнийг баривчилж, шүүх сэтгэцийн шинжилгээнд илгээсэн. ОХУ-ын эрүүгийн хуулийн 2 хэсгийнг “Насанд хүрээгүй хүнийг алах гэмт хэрэг” – 105 дугаар зүйлийн дагуу түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилсан нь энэ.

Шинжээчид эмэгтэйг эцэг, эх нь том хүүхэдтэйгээ орон сууцнаас явсных нь дараа гурван настай хүүхдийнх нь хөнөөж, толгойг нь тас цавчин сууцанд нь гал тавьсан гэжээ. Дараа нь сувилагч метроны ” Октябрьское поле” станц руу хүүхдийн толгойг барьсаар иржээ. Тэр үедээ “Аллах Акбар” хэмээн хашгирч байсан аж. Тэнд эмэгтэйг цагдаа нар баривчилсан байна.

М.Баяр

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих