МУГЖ Т.Ариунаа: Намайг хүлээж байгаарай
МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа АНУ-д амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ зориулан тоглолт хийхээр эх орноосоо морджээ. Гал цогтой дуучин бүсгүй маань энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. АНУ-ын Chicago, Denver, Seattle, Washington DC, San Francisco хотуудын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно оо. “Нандин учрал”-аар уулзацгаая, Намайг хүлээж байгаарай” хэмээсэн байна.
URL: