“Mongolia Open-2016” ирэх амралтын өдрүүдэд болно
Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Монголын чөлөөт бөхийн холбооноос Биеийн тамир спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг томилсон байна. “Mongolia Open-2016” тэмцээнийг МҮОНТ, НТВ телевиз шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.
URL: