Тагнуулын ажилтнуудад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Улсын хилээр гаргахыг хориглосон хушны их хэмжээний самар гаргасан гаалийн байцаагч, тагнуулын ажилтанд холбогдох хэргийг ХанУул дүүргийн шүүхэд уржигдар хэлэлцэж гэрч байцаах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.Тус аймаг дахь Шивээхүрэнгийн гаалийн хорооны гаалийн улсын ахлах байцаагч Ч.Болд, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн дэргэдэх ТЕГ-ын харьяа тасгийн даргаар ажиллаж байсан О.Цогтбаатар нар өнгөрсөн онд самрын ченж Г.Батсайхан, Ё.Довчинсүрэн нарын цуглуулсан самрын цайруулсан чөмөг 13 тн-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон юм.
URL: