Өндөр хүчдэлийн утсанд 10 гаруй см-ийн диаметртэй мөсөн бүрхүүл тогтсон байжээ

Энэ сарын 27-28-ны шөнө Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар байгалийн онц ноцтой үзэгдэл болж, их хэмжээний цас бороо холилдож орсны улмаас өндөр хүчдэлийн тулгуур багана унаж цахилгаан тасарсан. Энэ нь их хэмжээний мөс утсан дээр тогтсон холбоотой аж. Холбогдох албаны хүмүүсийг газар дээр нь очиход гэрлийн утсанд наалдаж хөлдсөн мөсөн бүрхүүлийн нийт диаметр нь 10 гаруй сантиметр байжээ. Мөстөлтийн улмаас Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит компанийн 19 тулгуур багана хугарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих