“Хөдөлмөр хөгжлийн хөтөч” нэгдсэн арга хэмжээнд 800 орчим иргэн оролцлоо

http://www.bolod.mn/Upload/news/DSC_0875.jpg

Өнөөдөр “ Соёмбо”  кино театрт СХД-ийн хөдөлмөрийн хэлтсээс  2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх,  төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах “ХӨДӨЛМӨР ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хөдөлмөрийн сайдын зөвлөх С.Тэгшжаргал, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Хөдөлмөрийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баянмөнх, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Ганаа, Сонгинохайрхан дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Ууганбаатар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баярмагнай болон хөдөлмөрийн хэлтсийн хамт олон, хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга,  Засаг дарга нар, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч  зэрэг төр, захиргааны байгууллагын албан хаагчид болон ЕБС-ийн  ахлах болон төгсөх ангийн сурагч, эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны есдүгээр тогтоолоор батлагдсан 2016 онд хэрэгжүүлэх  төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж,  иргэдэд хүртээмжтэй ил тод байдлыг хангах, хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг нээлттэй сурталчилж төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн энэ арга хэмжээнд СХД-ийн 32 хорооны 800 орчим иргэн идэвхтэй оролцлоо.

2016 онд  Сонгинохайрхан дүүрэгт  нэг төсөл, зургаан хөтөлбөр хэрэгжих бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд :

ü  Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр

ü  Хөдөлмөр эрхлэлтийг ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр

ü  Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

ü  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр

ü  Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр

ü  Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрийг танилцуулж, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох , ажилд зуучлах , төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд ганцаарчилсан зөвөлгөө  өгөх, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  чиглэлээр зөвлөгөө , мэдээлэл хүргэх  үйлчилгээ үзүүллээ.

Мөн 2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар оролцогчдын санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаар боллоо. Уг арга хэмжээг зохион байгуулснаар 2016 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл дүүргийн нийт 32 хорооны ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөллөөр дамжин ил тод, тэгш хүртээмжтэй хүрэх бололцоо нэмэгдлээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд иргэд өргөнөөр хамрагдах, үйлчлүүлэх , ажил хөдөлмөр эрхлэх идэвхжил нэмэгдэх, 2016 онд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд эерэг нөлөө үзүүлэхүйц томоохон  арга хэмжээ болж өндөрлөлөө.

Ш.Адъяасүрэн:Санхүүгийн үндэслэлтэй, судалгаатай төслийг шалгаруулаад санхүүгийн дэмжлэг олгодог

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн:

-“Хөдөлмөр хөгжлийн хөтөч” нэгдсэн арга хэмжээнд оролцсон иргэд аль хөтөлбөрийг нь илүү их сонирхож байна вэ?

-Энэ онд хэрэгжих төсөл хөтөлбөрийн нээлттэй арга хэмжээ боллоо. Энэ арга хэмжээнд УИХ, Засгийн газрын холбогдох гишүүд оролцож, 800 орчим иргэн хүрэлцэн ирлээ. Сонгинохайрхан дүүргийн хувьд шилжин суурьшигчид, ажилгүйдэл ихтэй. Тиймээс манай хэлтсээс Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих,

Хөдөлмөр эрхлэлтийг ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих,

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих,

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах,

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих гэсэн зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээрээс иргэд Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг түлхүү сонирхон оролцож байна.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэдийг бодитойгоор хэрхэн дэмжих вэ?

-Иргэдийг бодитой дэмжих ажиллагаа нь төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд явагдана. Нэгдүгээрт, санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээ бий. Үүнд иргэд өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагааныхаа чиглэлээр төсөл боловсруулаад манай хэлтэст авчирч өгнө. Бид тэдгээр төслөөс хэрэгжиж болох, санхүүгийн үндэслэлтэй, судалгаатай төслүүдийг нь шалгаруулаад санхүүгийн дэмжлэг олгодог. Мөн жижиг зээлийн арга хэмжээ гэж бий. Энэ нь банкаар дамждаг, бага хувийн хүүтэй. Үүнд төслөө бичээд, банкны шалгуураа хангасан тохиолдолд манайхаас ажлын байраар хангадаг.

-Өнгөрсөн жилийн энэ арга хэмжээний хүрээнд оролцсон иргэдээс хэдэн хувь нь ажлын байртай болсон бэ?

-2015 оны хувьд бол дээр зургаан хөтөлбөр 100 хувь хэрэгжиж, 2000 гаруй хүн хамрагдаж ажлын байртай болсон.

Утас:99190853, 95852848, 91917341


URL:

Сэтгэгдэл бичих