Өлгий сумын ИТХ-ын дарга хүүгээ ялтны ширээнд суулгажээ

143797995055b5d52e4b5bfБаян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн оршин суугч, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ховдигийн Досжан нь урьд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн Ардын банкнаас \Одоогийн Төрийн банк\ мөнгө ашигласан хэрэгт холбогдож байсан бол 2015 онд албан тушаалын байдлыг хортойгоор урвуулан ашиглан Өлгий сумын Засаг даргын “Иргэдэд Цэргийн албыг дүйцүүлэн хаалгах тухай”2012 оны 127 тоот захирамжийг сумын ЗДТГ ын архиваас авч гараад түүний хавсралтанд байгаа А.Ербахытын нэрийг хасаж түүний оронд өөрийн хүү Д.Хуатханы нэрийг оруулан сольж бичиж тус хавсралтад өөрийн мэдлийн сумын ИТХ ын албаны тамгыг дарж улмаар түүнийг ашиглан Аймгийн цэргийн штабын дарга,хурандаа Г.Лхагвасүрэнтэй үгсэн хуйвалдаж хуурамч гэрээ боловсруулан Д.Хуатханд 2012 онд цэргийн албанд элсүүлсэн болгож,цэргийн үүрэгтний үнэмлэх бичүүлэн өгчээ. Дараа нь цэргийн штабын дарга,хурандаа Г.Лхагвасүрэн нь Аймгийн засаг дарга Х.Дармений толгойг эргүүлэн түүнийг 2014 онд цэргийн албанаас халсан болгож 418 тоот хуурамч захирамж гаргуулсан байжээ. Д.Хуатхан нь хуурамч цэргийн үнэмлэхийг үзүүлэн хууль бус төрийн албаны шалгалтанд орж, төрийн удирдах ажилтны нөөцөд бүртгүүлжээ.Улмаар тэр мэдэн будилж, ТАСЗ-ийн дэмжлэгээр, мөн эцэг Х.Досжан нь албан тушаал, ажлын байрны “ченжүүдтэй” наймаалцаж төрийн албанд нэрийг нь дэвшүүлсэн тогтоол гаргуулан Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн орон тооны цомхотголд орсон хүмүүсийн оронд хавчуулагдан ажилд орсоноор тэр төрийн байгуулагад үлэмж хэмжээний хохирол учруулжээ.

Аймгийн Цагдаагийн газраас Х.Досжанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 зүйлийн 233.1ээр,хурандаа Г.Лхагвасүрэнд тус хуулийн 271 зүйлийн 271.1 д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэнээр татаж шалгахад тэд мөрдөн байцаалтын явцад гэмшиж,үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, сэжигтэн Х.Досжан нь ганц хүү Д.Хуатханыг гэмт хэрэгт барьж өгсөнөөр тэд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин Д.Хуатханыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 р зүйлийн 233.2 т зааснаар яллагдагчаар татаж ялын дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэнээр тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэм буруутай гэж тооцож,дөрвөн сарын баривчлах ялаар шийтгэсэн тус шүүхийн 2015 оны 12 сарын14 ний өдрийн 79 тоот таслан шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болжээ.Уг шийтгэх тогтоолоор ялтан Д.Хуатханд бичиж өгсөн хуурамч цэргийн үүргтний үнэмлэхийг хууран авахыг аймгийн цэргийн штабт,хүчингүй болгохыг Батлан хамгаалах яамны Стратеги бодолго төлөвлөлтийн газарт даалгасан боловч шүүхийн шийдвэр одоо болтол биелэгдээгүй байна.

Энэ бүхэн Х.Досжан,Г.Лхагвасүрэн нарын үгсэн тохиролцож албан тушаалын байдлыг хортойгоор ашиглаж,нийгэмд аюултай хор уршиг бүхий үр дагавар бий болгосон гэмт үйлдэл юм.

Аймгийн прокурорын газраас Батлан хамгаалах яам,Аймгийн засаг дарга,Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Өлгий сумын засаг дарга,сумын ИТХ ын дарга нарт хугацаат мэдэгдэл хүргүүлэн Гэмт хэрэг гарсан,нөлөөлсөн нөхцөл шалтгааныг арилгуулж, гэмт хэрэг үйлдэж ёс зүйн зөрчил гаргасан төрийн тусгай болон жинхэнэ албан хаагч нарт хариуцлага тооцохыг даалгасан боловч дээрхи удирдах албан тушаалтанууд гэмт этгээдийг өгшүүлэн,намчирхах,нутгархах байдалтай хамгаалан ямарч арга хэмжээ аваагүй орхигдуулсан ба мэдэгдлийн хариуг одоо болтол прокурор шаардаж аваагүй байна.

Х.Досжан нь хуурамч бичиг баримт боловсруулах, түүнийг ашиглахад гаршсан нэгэн бөгөөд албан тушаалын байдлыг өөрийн эрх ашигт байнга ашиглах дуртай гэмт этгээд мөн болно.

   Х.Досжан өөрийн хүү Д.Хуатханыг Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эх орноо батлан хамгаалах үүргээс нь илүүтэй гэмт хэрэгт холбогдуулан шүүхийн ялтны ширээнд суулгаж “Монгол Улсын нэрийн өмнөөс “таслан шийтгэх тогтоол уншуулан хүүгийнхээ духанд хар тамга даруулж байгааг нь бодоход юу ч хийхээс буцахгүй заль мэх сайтай нэгэн гэхэд илүүдэхгүй.

Тэр урьд Дархан хотын Политехникумыг барилгын техник мэргэжилтэй,тусгай дунд боловсролтой төгсжээ.Түүний дараа баклаврын зэрэгтэй ямар нэгэн их, дээд сургууль төгсөөгүй болохоор мэдээж хуурамч диплом ашиглан одоогийн удирдах албан тушаалыг хашиж байгаа нь тодорхой.

Эсвэл Х.Досжан сонгуульт он жилүүдэд сонгуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж,аягүй бол ялах магадлалтай намын талд хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, ая тал засч түүнийг овжингоор ашиглаж уг орон тоонд хэвээрээ ажиллаж ирсэн байж мэдэх юм.

2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр МАН аас нэр дэвшигч С.Бейбитхан гэгч Х.Досжантай сонгуулийн саналын дүнгийн талаар маргалдаж, гар зөрүүлсэн ба сүүлд Х.Досжан нь энэ завшааныг ашиглаж Х.Бейбитханыг ёстой “жижигрүүлсээр” байгаад түүнээс уучлалт гуйлгаж байж салжээ.

Түүнээс хойш Х.Досжаны алба нэгт найз нөхөд нь түүнийг “саятан хамар” гэж хочилдог болсон байгаа нь дараагийн сонгуулийн үед тэр хэдэн саяаар үнэлэгдэх хамартай болж мэдэхээр байгаад нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид,сонгогчид,улс төрийн нам эвсэлийн салбарын дарга нар эмзэглэдэг болсон.

Эрх бүхий албан тушаалтанууд Х.Досжаны дээрхи хууль бус бусармаг,харуцлагагүй асуудлыг өгшүүлэн дэмжиж байгаа нь цаашид сумын ИТХ ын нэр төр, алдар хүндэд муугаар нөлөөлөх, нэр дэвшигчид, сонгогчдын сумын иргэдийн төлөөлөгчид болон сонгуулийн хэсгийн хороонд итгэх итгэл алдарч, хэрүүл, маргааны эх үүсвэр тавигдах үндэс болж мэдэхээр байгаа юм. Иймд асуудалд урьдчилж анхааралтай хандаж, сумын ИТХ ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж,түүний албан тушаалыг өөрчлөх эсвэл албан тушаалаас чөлөөлж төрийн албан хаагчид болон Сумын иргэдийн төлөөлөгчдийн дотроос шударга хүмүүсийг томилон ажиллуулах шаардлагатай байх нь зүйд нийцэх байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

10

11


URL:

Сэтгэгдэл бичих