Саудын Арабын эзэн хаан машин жолоодсон эмэгтэйн ялыг хэрэгсэхгүй болгожээ
Саудын Арабын эзэн хаан Абдулла машин жолоодон хууль зөрчсөн эмэгтэйд оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
Тус улсын эмэгтэйчүүдэд жолооны ард суухыг хуулиар хориглосон байдаг билээ. Энэ оны долоодугаар сард машин жолоодсон хэргээр Шема гэх бүсгүйг баривчилж, шүүхээс түүнд 10 удаа ташуурдах ял оноожээ.
Энэ талаар Саудын Арабын гүнж, хааны ширээ залгамжлагч Алвалид бин Талалийн эхнэр Амира өөрийн Твиттертээ “Бурхны авралаар Шемаг ташуурдахыг болиуллаа. Хайрт эзэн хаанаа магтан дуулъя. Саудын Арабын бүх эмэгтэйчүүд энэ шийдвэрийг сонсоод баярлана гэдэгт итгэлтэй байна” гэж бичжээ.
Энэ ондоо багтааж ижил хэргээр дахин хоёр эмэгтэй шүүхийн өмнө дуудагдах юм байна. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байгаатай тэмцэж, сүүлийн саруудад олон эмэгтэй хотын гудамжаар машин жолоодон явж эсэргүүцлээ илэрхийлжээ.
А.Цацрал
URL: