Эмэгтэй жүдочид хос Алтан медаль хүртлээ
Польшийн нийслэл Варшав хотноо болж буй жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртснээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн.
Тэгвэл өчигдөр тус тэмцээний 70 кг-д зодоглож буй “Женко” клубын тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал финалд шалгарлаа. Тэрбээр Герман, Казахстан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө өрсөлдөх эрх олж авсан бөгөөд аваргын алтан медаль хараахан хүртэж чадсангүй. Ингэснээр тус тэмцээнд манай эмэгтэй баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос 2-р байр эзэллээ.
URL: