Алттай бол Монголчуудын нутаг биш…
SHARE & ТЭМЦ! Ноён уулыг харьд бэлэглэн, алтыг нь ухуулах шийдвэрийг Цагаан сарын бэлгэт сайхан баярыг угтан гаргаж, УИХ,ЗГ ард түмэндээ сюрприз барилаа. Ноён уулын алттай хэсгийг Ноён уул биш Гацуурт гэж зүтгэсээр, харийн цөлмөгчдөд өглөө. Сентерра нь хүртэл 105 тонн алттай гэсэн атал ЗГ 70 гэж мэдээлж байснаа, 50 болгож УИХ-аар батлууллаа. Ийнхүү 55 тонн алтыг шууд Сентеррад бэлэглэж байна. Бороогийн 50 тонн алтыг бэлэглэсэн явдлаа давтлаа.
Алтны хэмжээг үлэмж дарснаар манай улс хуулийн дагуу алтныхаа 34 хувийг биш 16 хувийг л хүртэх болж байна. Цагаа тулахаар авах ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. 84 хувийг Сентерра завшина. Энэ нь харин ч ард түмнийг гийгүүлж байгаа хэрэг гэж байгаа юм. Алтнаасаа 0 хувийг авах буюу, зөвхөн гаргасан алтыг Монгол улс худалдаж авна гэж зүтгэж байсан цаг бий. Дараа нь 1 тонн алттай дүйцэх татвар л авна, өөр юм Монгол улс авахгүй ч гэж ЗГ гүрийж байсан. Өмнө Бороогийн 50 тонн алтыг ямар ч татваргүйгээр авч гарч, дараа нь эфелиэсээ жаахан юм өгч, манай улсыг аугаа тэтгэгч гэгдэх болсон Сентерратай ийм тохироо хийж байгаа этгээдүүдийг урвагч гэх үү, солиотой гэх үү? Урвагч бол шийтгэх, солиотой бол эмчлэх хэрэгтэй байна.
Ноён уулыг хамгаална гэвэл 78 мянган га газрыг хамруулах ёстой. Гэтэл 11 мянгыг хамрууллаа. Алттай бол Ноён уул биш, алтгүй бол Ноён уул юм гэнэ. Алттай бол монголчуудын нутаг биш, харийнхны нутаг болдог юм байна. Хэний төлөө хэнийг хуурч мэхлэх гээд байгаа юм бэ?
SHARE & ТЭМЦ!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БҮҮ хуц малаа?50 тн алтаа МОНГОЛ банкинд тушаана ТҮҮНИЙ зарлага 70% монгол төгрөгөөр төлөгдөнө?ТӨГРӨГ хилийн цаана юү юм зурагтаи цаас за?АЛТ гаргах зардал 70% иас доошгүи валютаар хийгдэнэ БЕНЗИН авах доллоргүи гуилга гуиж баигаагаа мэддэж л баигаа баилгүи? НЭМЭХ НЬ цалин татварууд ашигтаи баивал ашгийн татвар НӨӨЦ ашигласны татвар З4%д оногдох татвар гээд БАРУУН ЗҮҮН хараагийн гахаи тахианы мах төмс ногоо АЖИЛЛАХ хүч гээд үи олон эерэг боломжууд эх оронд маань ирнэ? ТАРХИ угаагч чам мэтийн малнууд УЛСЫН эрх ашигт бүү гаи бол?