Монгол улс ОХУ-тай 15 тэрбум $-ын асуудлыг зохицуулаагүй гэв

12734262_797493903727759_538675818215742653_n

SHARE & ТЭМЦ! ОХУ-ын эрдэмтэн Сергей Шапхаев ТВ-д ярилцлага өгснийг үзэхэд, ОХУ-д Монголын төлөх 15 тэрбум долларын өрийн асуудал яригдаж байгаа аж. Үүний шийдэгдэл нь Байгаль нуурын асуудалтай холбоотой байх болно гэж тэр хэллээ. Энэ асуудлаар сонирхож үзэхэд Оросын нэг сайтад Монголын өр төлөгдөөгүй, ОХУ-д өртэй орнуудын дотор 2-р байрт ордог, 11,4%-ийг эзэлдэг, өртэй дүйцэх торгууль тавих, мөнгөнөөс өөр зүйлээр төлбөр хийлгэх зэрэг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байх юм.
Байгаль-Сэлэнгийн асуудал гэдэг бол, Монгол улс 6 УЦС барих гэж буйтай холбоотой. ОХУ-ын талаас, хил дамнасан гол мөрдийн асуудлыг ОУ-н эрхзүйн дагуу хамтдаа шийдвэрлэх ёстой, УЦС барьж болно, гэхдээ барих асуудлыг хамтран судалцгаая гэсэн саналыг тавьдаг, Монголын ЗГ тэгье гэчихээд хэрэгжүүлдэггүйгээс үүддэг. Өнөөдөр Монгол улс цахилгаанаар өөрийгөө бараг бүрэн хангаж, илүүдлээ ОХУ-д экспортолдог, оргил үедээ ОХУ-аас бага хэмжээний цахилгаан импортолдог болно.
Тэгвэл 6 УЦС, Тавантолгойн болон бусад ДЦС-иуд, өргөтгөлүүд, СЭХЦС-иуд, НЦС-ийн “ГобиТЭК” гэх том сүлжээ, АЦС барина гэж төлөвлөж, заримыг нь хэрэгжүүлж байгаа. Энэ бүх ЦС-ийн хүчин чадал нь одоогийн Монголын бүх хүчин чадлаас хэд дахин давах юм. Гэтэл худалдан авагч байхгүй. М.Энхсайхан “Тавантолгойн ДЦС-ийг Оюутолгойд зориулж барих гэж байгаа. Гэтэл Рио-Тинто Хятадаас эрчим хүч авах гэрээтэй болохоор Монголоос цахилгаан авахгүй гэсэн байр суурь дээрээ хатуу байдаг. Тэгэхлээр худалдан авагч байхгүй гэдэг нь гол бэрхшээл юм” гэсэн байдаг. Бусад ЦС-ийн хувьд ч байдал ялгаагүй. Эгийн голын УЦС-ийн ТЭЗҮ 60-70-аад оны хоцрогдсон судалгаан дээр үндэслэгдсэн бөгөөд, ус дутагдсанаас ажиллахгүй болох магадлалтай.
Өнөөдөр илүүдэл цахилгаанаа ОХУ-д хямд үнээр өгч дарлуулж байна гэж эрх баригчид их хилэгнэдэг. Тэгвэл энэ олон ЦС-ийн худалдан авагчгүй цахилгааныг хэрхэх нь тодорхойгүй. БНХАУ, ОХУ-ын аль нь ч манайхаас цахилгаан авах гээгүй. Хятад эрчим хүчний салбараа хүчтэй хөгжүүлж байтал цахилгааны хэрэглээ нь буурсан, ОХУ-аас цахилгаан авах том гэрээтэй.
Хамгийн гол нь ОХУ-тай харилцааг дээд зэргээр муутгах гэж улайран зүтгэж байгаагийн гарах үр дагавар, хор хохирлыг хэн хариуцах вэ? Монголын ард түмэн үү? ОХУ-тай үзэлцнэ гэж дайрч байгаа хүмүүс хариуцлагыг нь хүлээх санаагүй бололтой. Тэгвэл сануулах хэрэгтэй болжээ. Хариуцлагыг нь хүлээж чадах бол хийх хэрэгтэй шүү.

SHARE & ТЭМЦ!


URL:

Сэтгэгдэл бичих