Газрын тос хайх нэрээр газар нутаггүй болгох нь ээ…

12803071_800661543410995_62425042322499244_n

SHARE & ТЭМЦ! Энэ зурагт газрын тосны хайгуулын нэрийн дор их төлөв харийнхны мэдэлд өгч байгаа нутаг дэвсгэрийг үзүүлжээ. Нийт 31 талбайг өгөхөөр төлөвлөсөн байгаа.

90-ээд онд П.Очирбат ерөнхийлөгч газрын тосны бодлогыг эхлүүллээ гэж хөөрцөглөн, дээл хувцсандаа газрын тос нялан сүйд болж байснаас хойш 20 жил өнгөрлөө. Ач тус нь гэж гарсангүй, гай балаг л хурлаа. Байгаль орчин, бэлчээр нутгийг сүйтгэлээ, газрын тосыг хулгайгаар цөлмөлөө, бохир ус гэж хуурч зөөлөө, ард иргэдийг дарлалаа доромжиллоо, харьд уусган колоничиллоо, авлига хээл хахуулийг цэцэглүүллээ л гэх зүйл дуулдаж ирсэн дээ. Шатахууны гачаал хомсдол арилсангүй, эдийн засгийн үр ашиг ирсэнгүй. Одоо л сонгууль дөхөхөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг яриад сууж байна.

“Петрочайна Дачин Тамсаг” , “Доншен Газрын тос” компаниуд хайгуул олборлолын ихэнхийг хийж, оройлон манлайлж яваа. Цаашид гадаадын оролцоо улам нэмэгдэж, монголчууд улам л гишгэх газаргүй болох юм байна. 90-ээд оноос “бүгд УБ-т нүүж ир” гэж уриалж, холбогдох бодлогыг хэрэгжүүлэн орон нутагт амьдралыг хүндрүүлж, хэт төвлөрөл үүсгээд, хорт утаагаар хордуулан хөнөөх болсон. Одоо малчдын газрыг кадастржуулна хэмээн, Өвөр монголтой адил болгож буй. Зөвхөн газрын тосны ч хайгуул явагддаг биш, өөр олон төрлийн хайгуул явагддаг, өөр олон талбай өгөгдөж байгаа.

Монголчууд энд тэнд резервацид хашигдан, бусад нутгаа алдан колоничлогдох бодит нөхцөл байдал үүсээд байна шүү. Энэ бүхнийг судлан ажиллаж, газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалцгаая! SHARE & ТЭМЦ!


URL:

Нэр: Anonymous Огноо: 28 February 2016

БАЯЛАГ баигаа үгүигээ мэдээд авах нь юу нь буруу болчоов?

Сэтгэгдэл бичих