Дуулиант хэргүүдийн ард юу нуугдаж байгаа вэ

14873_228
Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг мөрдөн шалгах шатандаа байсаар байна
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амиа алдсан. Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл анги буюу амиа хорлосон хэмээн сэжиглэж байгаа аж. Тиймээс амиа хорлоход хүргэсэн этгээдийг олж илрүүлэхээр ажиллаж байгааг тухай энэ хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Баасандорж хэлсэн байдаг. Тэгвэл одоо хүртэл уг хэрэг прокурорт шилжээгүй зөвхөн шалгах шатандаа явж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Б.Булганы ээж охиныхоо эрхийг хамгаалуулахаар ханджээ
Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд хорьсноос хойш гурван сар болж байна. Түүнийг чухам ямар хэргийн улмаас баривчилсныг өнөө хэр нууцалсаар байгаа. Гурван сарын турш учир битүүлгээр хоригдсон охиныхоо төлөө түүний ээж Д.Байгал Өргөдлийн байнгын хороонд хандаж хүний эрхийг нь хангаж өгөхийг хүссэн байдаг. Мөн Д.Байгал “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би охиныхоо эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Цагдан хоригдож байх хугацаанд түүний эрүүл мэнд муудах, тэр ч бүү хэл амь нас нь хохирч мэднэ. Яагаад гадуур шалгахгүй, цагдан хориод байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүдэн шүүж байгаад амиа хорлоход хүргэх эсвэл амиа хорлосон болгох вий гэхээс айж байна. Хүнд нөхцөлд хорьж, залхааж байгаад ямар ч аргаар хамаагүй хэрэг хүлээлгэх бодолтой байгаа бол охин минь тэсч чадахгүй амь нас нь хохирох болно” хэмээн ярилцлага өгөөд зогсохгүй Б.Булганыг баривчлахаар ирсэн хүмүүс дунд багтай хүн байсан ба үүний дараагаар дахин баг өмссөн 7-8 хүн ирж гэрт нь нэгжлэг хийгээд явсан хэмээн ярьсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Б.Ханбаатар таван сар хоригдож байна
Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж байгаа төдийгүй таван сар орчим хорих төвд хоригдож байна. Түүний хэргийг одоогоор прокурорын байгууллага хянаж буй аж. Харин Б.Ханбаатарын хамсаатан гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ажилдаа оржээ.
Энэ хэргийн хохирогч бүсгүйн ар гэрийнхэнтэй холбогдоход Б-ийн биеийн байдал одоо ч сайнгүй байгаа. Энэ хэргээс хойш хоёр удаа хагалгаанд орсон, тун удахгүй гурав дахь хагалгаандаа орохоор бэлдэж байна. Биеийн байдал сайнгүй, дээр нь сэтгэл санааны хүнд цохилтоос гарч чадахгүй, хоолонд муу болж, дуу цөөнтэй болсон гэлээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14873

URL:

Сэтгэгдэл бичих