УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар хожлоо

14872_526

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж гэж байгаа, байхгүй нь мэдэгддэггүй хүн үнэндээ байсан байна, байх байхдаа “баргийн нэгнээс илүү нэгэн ажээ. Тэрбээр өмнөд Солонгост казино тоглоод, түүнийхээ талаар бодоод явдаг байж. Тиймээс л УИХ-ын чуулганаар харагддаггүй, үзэгдэхгүй байсан бололтой. Өнөөдөрхөн Макаогийн казинод 250 сая төгрөг алдсан төрийн түшээ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн гэгч болох нь олонд ил болж байхад бас нэгэн төрийн түшээ Казино тоглосон нь баримт мэдээллийн хэрэгслээр явахтай зэрэгцэн бас нэгэн “Казиночин”-ы тухай мэдээлэл чих дэлслээ.
Казино тоглоод “Алдах нэгэн байхад авах нэгэн байна” цаана чинь, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж манайхаар бол Зайсан гэгддэг Өмнөд Солонгосын баячуудын дүүрэг Ганнам дахь “InterContinental Seoul COEX” зочид буудлын “Seven Luck” казинод болсон покерын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.доллар /200 гаруй  сая гаруй төгрөг/-ыг хожжээ.

mongolcomments


URL:

Нэр: зочин Огноо: 29 February 2016

Нэг монгол хүн ч гэсэн азтай байна. Баяр хүргэе

Сэтгэгдэл бичих