Би өөрийгөө өнөөг хүртэл улс төрч болсон гэж бодож чадахгүй байгаа тул Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзаж байна
Солонгос улсын Их Хурлын гишүүн Со Ги Ху, ирэх дөрөв дүгээр сард зохион байгуулагдах Улсын Их Хурлын гишүүн сонгох 20 дах удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр мэдэгдэж байсан юм.
Гэвч тэрээр өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Их Хуралд суун ажиллахдаа намайг сонгосон иргэдийн итгэлийг алдалгүй чармайн ажилласан. Улмаар би энэ удаагийн сонгуульд дахин сонгогдохоор шийдэн нэрээ дэвшүүлсэн ч үүнээсээ татгалзахаар боллоо. Учир нь би улс төрд орсноор сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд өөртөө эргэлзэж байна.
Би өөрийгөө өнөөг хүртэл улс төрч болсон гэж бодож чадахгүй байгаа тул энэхүү байдлаа ухамсарлан Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
URL: