Хятад улс Замын-Үүдэд Консулын газраа нээв
БНХАУ Замын-Үүдэд Ерөнхий консулын газраа нээв. Ерөнхий консулаар Чай Вэн Руй томилогдсон байна. Тэрбээр өчигдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт консулын албан тушаалд томилогдсон тухай батламж бичиг гардуулжээ.
Батламж гардуулсантай холбогдуулан Хятадын элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ “Замын-Үүд бол Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачлагатай, талын замтай холбох чухал бүс нутаг юм. Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газар нь Хятад улсын хуурай газраар хиллэдэг хөрш орнууд дундаа цорын ганц хил дээр байгуулагдаж байгаа Ерөнхий консулын газар юм.
Монгол Хятад хоёр талын хичээл зүтгэлээр Эрээн, Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, хоёр орны хилийн нэгэн “Сувд” болно гэдэг найдаж байна” гэв.
URL: