“Сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээг тогтоогоогүй байна”

Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар өнөөдөр зарлахаар болсон талаар мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан н.Сувдаагаас тодруулахад “Энэ асуудал хараахан бүрэн шийдэгдэж эцэслэгдээгүй байна. Хуулийн хугацаандаа буюу ирэх долоо хоногт Үндэсний аудитын газрын цахим сайтад мэдээллийг байршуулна” гэлээ.

Дашрамд, өмнө нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан бол Сонгуулийн тухай хуулинд зааснаар Үндэсний аудитын газар тогтоож нийтэд мэдээлэхээр болсон. Өнгөрсөн 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих