Д.Дорлигжав “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг шийдвэрлэхээр татаж авчээ

2004 онд Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод байсан Д.Бат-эрдэнийг Ажнай корпорацийн эзэн гэдгээр нь монголчууд эддэг байсан. Харин мань гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд тэр бүр идэвхтэй оролцдоггүй байсан бөгөөд хувийн хөрөнгө болох Тавантолгой нүүрсний экспортдоо л анхаарал хандуулдаг байсан аж. Тэгэхдээ орон нутгийн өмчлөлд байсан “Тавантолгой”ХК-ийг хамтран эзэмших нэрээр өөрийн болгож дөнгөсөн хэрэг мандаад байгаа юм. Монголчуудын тэжээх “Тавантолгойн орд”-ын хэсэг болсон  хоёр газраас нүүрс олборлож баяжсан энэ эрхэм өнөөдөр ямар их булхай тарьж байсан нь эхнээсээ илрээд байгаа юм. Тавантолгой ХК дахь хувь эзэмшлээ нэмэхийн тулд Ажнай Инвест компаниараа дамжуулан иргэдийн хувьцааг луйвардан авдаг байсан хэрэг нь сөхөгдөөд байгаа. Мөн үүн дээр нь Засгийн газрын хэмжээнд хийсэн шалгалтаар улсын  төсвөөс 180 тэрбум төгрөг нуун дарагдуудсан хэрэг нь бас сөхөгдөж байгаа аж.  Тэрээр улсын төсөвт оруулах байсан 180 тэрбум төгрөгөө нуун дарагдуулж 80 тэрбум болтол нь бууруулах шийдвэрийг хууль шүүхийнхнээр гаргуулж дөнгөсөн зайны эр. Тэр мөнгөөрөө ч “Тавантолгой” ХК-ийн хувьцааг луйвардаж худалдаж авсан юм билүү, хэн мэдлээ. Харин түүний “Ажнай инвест” компанийн хувьцаа луйвардсан хэргийг шүүхийн шатанд зориудаар удааж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсонд нийцэхгүй байгаа талаар хохирогчид нь гомдоллож Ерөнхий прокурор Д.Дорлигжавд хандсан байна.  Д.Дорлигжав прокурорын зүгээс энэ хэрэгт яаж хандахыг анхааралтай ажиглаж байгаа юм. Учир нь Д.Дорлигжавыг АН-ын нөлөө бүхий дарга ажиллаж байх үед “Ажнай” Д.Бат-Эрдэнэ АН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих