ОХУ Афганистанд 10000 “AK-47” “бэлэглэжээ”
Афганистан дахь НАТО-гийн нөлөөг бууруулах зорилгоор тус улсад ОХУ 10 мянган “AK-47” бэлэглэсэн байна. 10 мянган автомат буу, хэдэн сая сумыг Афганистаны Үндэсний аюулаас хамгаалах хүчинд бэлэг болгон өглөө гэж ОХУ-аас Афганистанд суугаа Элчин сайд Александр Мантицки мэдэгджээ.
Харин Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мохаммад Ханиф Атмар, ОХУ-ын тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд, энэ тусламж хоёр улсын найрсаг харилцааг илтгэж байна гэж мэдэгдэв. Мөн тэрбээр, ОХУ-тай байгуулсан стратегийн хэлэлцээрийн дагуу эдгээр автомат буу, сумыг нийлүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга
URL: