Гурван мөнгөн аяга Монгол бүсгүйн гоо үзэмжийн төгс илэрхийлэл

Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн өмнө талд орших дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур нь гурав давхарласан мөнгөн аяганы бэлгэдэл дүрсээр бүтжээ. Энэхүү гурван мөнгөн аяганы чулууг Төв аймгийн Эрдэнэ сумын уулын 6-8 тонны байгалийн боржин чулууг монгол урчууд гараар гурван сар гаруй хугацаанд өдөр шөнөгүй урлаж бүтээжээ.
Дорнын их найрагчийн шүлэгт

“Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан
Мөнхийн ус уусан мэт
Танхил чамтайгаа амьдрах сан” гэсэн хосгүй мөрүүд байдаг нь дээрх усан оргилуурт тусгалаа олжээ. Монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг бэлгэдэж мөнгөн аягаар монгол амраг бүсгүйн гоо үзэмжийн дээдийг ийнхүү илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих