Малчдад үнэгүй өгөх өвс ирэх сард дуусна
Энэ жил 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож гбайна. Мөн Засгийн газрын 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож байна. Гэхдээ үүнийг өвөлжилт хүндэрсэн бүх сумдад хуваарилбал малчин айл өрх тус бүрт маш бага хэмжээгээр ногдоно гэдгийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар онцоллоо. Малын тэжээл тараах ажлыг гуравдугаар сарын 10 гэхэд дуусна. Хэдий тийм боловч зарим аймагт нөхцөл байдал хүндэрч, тэжээлийн нөөцгүй болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, хаваржилт хүндэрсэн байна. Аймгийн цас ихтэй нутгуудад 484.1 мянган толгой мал байгаа бөгөөд үүнээс 4 суманд тэжээлийн нөөцгүй болсон учир хандив цуглуулах уриалга гаргасан талаар Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ. Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндхэн байгаагийн улмаас улсын хэмжээнд хоёрдугаар сарын 22-ны байдлаар 125 мянган мал хорогдсон гэсэн мэдээллийг
Засгийн газрын хэвлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээд байна.
URL: