Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 02 сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Нийтийн бие засах газрын 4 барилга /
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын байр /
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны давхрын өргөтгөлийн 6 барилга /
- Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Улаанбаатар хотын музей НӨҮГ-ын дүрмийг батлах тухай
- Ой тэмдэглэх тухай / Гэрлэх ёслолын ордны 60 жилийн ой /
- Шагналд тодорхойлох тухай
- НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
- “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай
- НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: