Эмэгтэй хүн Эмэгтэй хүндээ хайргүй
Эр хүн эр хүндээ хайртай гэж бишгүй их сонсож байлаа, бас түүнийг нь харж ч явлаа. Харин эмэгтэйчүүд бид эмэгтэй хүндээ хэр зэрэг хайртай вэ?. Сайхан эмэгтэй найзыгаа үнэхээр сайхан шүү надаас илүү хөөрхөн найзтай хүн шүү би гэж бодохоосоо, хэлэхээсээ илүүтэй байдаг л нэг ш дээ юу нь сайхан байгаа юм, мөн өөрөөс нь хавьгүй илүү ухаалаг, нэр төртэй нэгэн байсан ч түүнийг заавал муушаах.
Муу зан үйлдэл, зуршил та бидэнд бүгдэд нь бий шүү дээ уг нь бол. За тэгээд ер нь бол Монголчууд бид эрх, үүрэг гэгчээ, хариуцлага гэдэг зүйлийг үнэндээ мэдэхгүй. Ямартаа л өнөөдрийг хүртэл их хурлын гишүүнд өрсөлдөнө гэж буй Нара гэгч дуучин эмэгтэйг нэр дурьдан доромжлох нь хэрээс хэтэрч буй. Түүний дийлэнх нь эмэгтэйчүүд. За яахав дээ тэр хүн их хуралд дэвшээд үзье, үнэхээр эх орондоо хэрэгтэйг хийхсэн гэж чин сэтгэлээсээ бодсон байхыг хэн ч үл мэдэх.
Дээрээс нь тэр хүн хүчээр сонгогдохгүй, сонгох эрх нь бидэнд надад танд бий. Тиймээс чичрээд байх зүйл алга юм шиг санагдах. Тэгээд ч эх орноо гэж чин сэтгэлээсээ боддог бол хэнээс айж ичиж явах ёстойг бүү мэд. Эрдэмт хүн даруу гээд чимээгүй суугаад байвал агуу эрдэмтэн таныг хэн олж харах бол?!?! Ямартай ч Шадав нь байна уу Содов нь байна уу, энэ улс нэрээ дэвшүүлэг, харин та бид өөрсдийн хүрээ хүрээнд мэддэг сайн эрдэмт, удам судар, хүн зөв залуусыг бидний төлөө эх орныхоо төлөө их хуралд дэвшээч гэж хүсэж гуйх, дэмжих хэрэгтэй санагдах юм.
Хэнбугайг ч муулж доош хийх амархаан. Харин зоригтой зүрхтэй, өөртөө итгэлтэй байснаараа хүн бусдад адлагдах учиргүй. Доог тохуу хийж, доош чангааж улс орон хөгждөг бол аль хэдийн Азийн бар улс болчихсоон бид. Монголын төрд сэтгэлтэй, зүтгэлтэй мэргэжлийн хуульчдаас гадна эх орноо үнэхээр хөгжүүлэхсэн гэх залуусын дуу хоолой, эмэгтэйчүүдийн төлөөлөл хэрэгтэйгээс хэрэгтэйг үгүйсгэж чадахгүй ээ.
Амьдралын маш олон зүйл эмэгтэй хүн танаас надаас асар олон зүйл шалтгаалдаг гэдгийг би баттай мэдэж байна.Хүссэн ч хүсээгүй ч эмэгтэй хүн дийлэнх нь Ээж хүн болдог юм. Харин маш их хичээж зүтгэж байж ээж шиг ээж болдог гэж мунхаг би санадаг. Эх орныг минь хөгжүүлэх төрд ээж шиг ээжүүд эмэгтэй хүн шиг жинхэнэ эмэгтэйчүүд ус агаар мэт хэрэгтэйг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Ядаж л төрийн томчуудын эхнэр дотор олигтойхон эх оронч, эмэгтэй хүн байхгүй муулаад байдаг орос эхнэр Филатаво гуай шиг нь өдийг хүртэл байхгүй байгаа нь чин үнэн билээ. Харийн нутгийн бэрээс дутуу хоноцын сэтгэлээр эх орондоо, бие биендээ ханддагаа зогсоох хэрэгтэй болжээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн эмс бид булингартай сэтгэлтэй бол эрчүүд, үр хүүхэд минь ариусаж чадах билүү?
Олоон жилийн өмнө Л. Түдэв гуайг ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад нь бид гаргаагүй.Дараа нь бид амаа барьсан ч оройтсон. Хүн ер нь хэн ч байсан байж болно.
Цаашид хэн байх, хэн байсаар үхэх нь л чухал хэмээн сананам. За тэгээд үнэхээр мундаг залуусыг, эх орончидоо мэддэг мэддэг хүрээндээ дэвшүүлэхсэн гэж бодсон тэр ч утгаараа хамгийн ойр мэддэгээр нь яруу найрагч Дашбалбарын хүү Гангабаатарыг санал болгосон гэтэл тэр усны давалгаа шиг уухайлан давалгааллуу?!? Энд бид зүгээр нэг лайк дараад сэтгэгдэл үлдээснээр юуг өөрчилж чадах вэ? Харин хүн бүр дор бүрнээ бидний мэддэггүй сайн сайхан хүмүүсийг олонд өөр өөрсдийн хэмжээгээр таниулах хэрэгтэй байна.
Эх орноо, биш ядаж л өөрсдийгөө боддог сайхан амьдрал хүсдэг бол эр эм гэлтгүй бид биенээ дэмждэг болох хэрэгтэй байна.
Дахин хэлэхэд эмэгтэйчүүд минь бие биенээ ядаж л гаднаа дэмжиж сурцгаахсан.
Олны танил хүүхэн царай муутай бол мэс засалд орооч ээ гоё болоочээ гэх. Мэс засалд ороод гоё болчихвол нь өө энэ муу мэс засал хийлгэсэн гэх. Тэгээд тэр хүн яах ёстой юм бол?!? Хамар ам, нүд гээд бүх зүйл нь эх эцгээс минь заяасан нэгнээ ч үл зөвшөөрөх мэс засал хийлгээ биз гэж солиорох. Энийг би өөрийн бие дээрээ ч амсаж явлаа.
Бүсгүй хүн гэдэг гоё гоо бүхний, тансаг сайхны бэлгэдэл тарган туранхай, төрмөл таримал, галбирлаг гол нь арчаатай бүх гоо сайханд би дуртай. Гэхдээ мэдээж хамгаас агуу бүсгүйн гоо үзэсгэлэн эх эцгээс заяадаг агаад тийм үзэсгэлэнт бүсгүйчүүдийг би хувьдаа хамгаас илүүтэй биширдэг.Тэгсэн ч төрмөл зормол, таримал гадаад болоод дотоод гоо сайхнаа тордож арчилж урган дэлгэрч яваарай бүсгүй та. Хүн бүхэн яг л нэг зүйлд баярлаж, яг л нэг зүйлд гомдож явдаг бол юутай уйтай. Орчлон дээр олон өнгө байх тусмаа амьдрал сонирхолтой агаад баялаг сайхан. Таны бодсоноор бүх зүйл таарч нийлж байх учиргүй юм. Бүх бүсгүйчүүд инээмсэглэл баяр дүүрэн амьдраг. Биднийг инээж байвал дагаад хүн бүр инээдэг юм шүү дээ.
Монголын төрд төдийгүй бүхий л салбарт эмэгтэй лидерүүд хэрэгтэй байна.
Хулганайн Тэргэл
URL: