“Эмээлт” өртөөнд байсан хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлнэ
Өнгөрөгч өдөр “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан. Тэгвэл үүнд БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран тус газар нутагт ажилласан байна.
Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатар “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа бөгөөд Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү 2 буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгчээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
URL: