Н.Ганбямбын хүү банкны зээлийн төлөлтөд саад учруулжээ
Энэ нь ямар уршиг тарьсан бэ гэвэл арилжааны банкны зээлийн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн. Уг нь Монголбанкны шалгалтын групп бүх шатанд шалгаад “Зээлийн барьцаанд тавьсан хувьцааг чөлөөлбөл, Олон Овоотын лицензийг барьцаанаас чөлөөлснөөс болж Анод банк дампуурсан шиг явдал болно” гэдгийг сануулж байсан аж.
Гэтэл Г.Дөлгөөн “Хянан шалгагчийн хувьд би мэдэж байна” гээд Тээвэр хөгжлийн банкны зээлийг төлүүлэхгүйгээр зээлдэгч бус хөдлөнгийн хүнд хувьцааг буцаан олгоход тус болохуйц мэдэгдэл гаргасан байгаа юм. Дээр нь түүний түргэн шуурхай ажиллаж яаран гаргасан мэдэгдлээр халхавч хийж, “Тавантолгой Транс” ХХК нь албан үүргээ гүйцэтгэж байсан Тээвэр хөгжлийн банкны гурван ажилтныг Улсын Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгуулахаар 2010 оны зургадугаар сард гомдол гаргасан байна. Ингээд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллагдагчаар татаж, 2011 оны дөрөвдүгээр сар хүртэл бүтэн 10 сарын турш бие сэтгэлийн хүнд дарамт учруулсан байгаа юм. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Мижиддорж “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ажээ.
Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх “Г.Дөлгөөний гаргасан мэдэгдлийг үндэслэн” зээлийн барьцаанд байсан Тавантолгой компанийн 10231 ширхэг хувьцааг цуцлуулж, “Тавантолгой Транс” компанид ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэх шийдвэрийг 2011 оны долоодугаар сарын 1-нд гаргасан. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүхийн энэ оны есдүгээр сарын 2-ны магадлалаар хэвээр үлдээжээ. Ийнхүү Монголбанкны хянан шалгагч Г.Дөлгөөний яаран гаргасан мэдэгдэл банкинд болон банкны ажилтнуудад хохирол учруулаад зогсохгүй, банкны барьцаа хөрөнгө болсон хувьцаагаар төлүүлэх бүрэн боломжтой байсан “Говь Урал” компанийн нийт хоёр тэрбум 226 сая 347 мянга 214 төгрөгийн өрийг барагдуулах боломжгүй болгож 100 хувийн эрсдэл үүсэхэд нөлөөлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгчид Тээвэр хөгжлийн банкнаас гаргасан гомдлын үндэслэлд тус банк “Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл төлөх хугацаа болмогц зээлдэгчийн батлан даагчийн данснаас үл маргах зарчмаар өр төлүүлнэ” гэсэн заалтын дагуу зээлийн төлбөрөө суутгасан. Тиймээс “Говь Урал” компанитай гэрээ байгуулсны дагуу тэдний харилцах дансанд орж ирсэн валют бүрийг гүйлгээний утга ямар байхаас үл хамааран өр төлүүлэх ёстой. Гэтэл гэрээлэгч талуудын хоорондын харилцааг хөндлөнгөөс дүгнэж, зээлийн төлөлтөд саад учруулсанд нь гомдол гаргаад байгаа юм билээ. Ингээд дээрх үндэслэлээр улсын байцаагч Г.Дөлгөөний гаргасан 2010 оны гуравдугаар сарын 4-ний 04/108 тоот мэдэгдлийг шалган хүчингүй болгож өгөхийг шаарджээ.
Дашрамд дурьдахад “УИХ-ын гишүүний хүүхдүүд мэдлэг чадвараараа тэнцсэн тохиолдолд төрийн чухал албыг хашиж бололгүй яах вэ. Хамгийн гол нь үг, үйлдэл бүр нь үнэн зөв байхыг чухалчилж байна. Хамгийн гол нь, хадгаламж эзэмшигчдийн мөнгө болох зээлийг төлүүлэхэд саад хийсэн, мөн зээл төлүүлэх үүрэг бүхий банкны ажилтнуудыг хэлмэгдүүлэн хохироосныг буруутгаж байгаа юм.
“Улс төрийн тойм” сонин
URL: