Малчид ноолуурын үнэд найдаад нэмэргүй

Зүүн гурван аймгийн малчид хавар эрт ямаагаа самнадаг уламжлал энэ жил ч мөн давтагдаж таарна. Мөн зүүн бүсийнхэн ямааны ноолуураа бусад нутгийнхаас өндөр үнээр арилждаг зүй тогтолтой. Тэгвэл энэ жилийн ноолуурын ханшийг түүхий эдийн “Эмээлт” захын ченжүүд 55 мянган төгрөгөөр эхлүүллээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ жил ноолуурын ханш малчдын санаанд хүртэл “өндийхгүй” гэнэ.

Учир нь манай улсын самнасан ноолуурын 70 орчим хувийг дангаараа “юүлдэг” БНХАУ энэ жил ноолуурын илүүдэлтэй гэнэ. Тиймээс өнгөрсөн жилийнхтэй адил ноолуурт мөнгө зарцуулах бодолгүй байгааг зарим эдийн засагч хэлж байна. Тэгвэл Монголын ноос, ноолуурын бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны тэргүүн Б.Мөнх-Алдар “Өнгөрсөн жилийн дээд ханш 70 мянган төгрөгт хүрээгүй. Энэ нь өмнөх жилээсээ кг тутамд 100 орчим юанийн татуу байв. Үүнд гаалийн татварыг нэмсэн нь голлон нөлөөлсөн гэж үздэг. Гэтэл малчид багаар бодоход 70 мянган төгрөгт өгнө гэсэн хүлээлттэй байсан учир ноолуураа оройтож өгсөн.

Энэ жил ч ноолуурын үнэд ахиц гарахгүй байх магадлал өндөр” хэмээсэн. Тиймээс малчид энэ жил ноолуурт найдаад нэмэргүй нь бололтой. Ядахад өнгөрсөн өвөл махны үнэ малчдын санаанд хүрч тогтоогүй. Бүр оргил ханшаас хоёр дахин буурч, тэдний орлогод сөрөг нөлөө үзүүлсэн. Ийм байхад ноолуурын зах зээлийн ирээдүй ажиг­ лагчдын үзэж буйгаар сайнгүй байгаа нь малчдын амьдрал улам л хүндэрнэ гэсэн үг. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Ноолуурын салбарыг 2013­2016 онд хөгжүүлэх төсөл” бий. Ингэхдээ “2012 онтой харьцуулахад улсын хэмжээнд нийт бэлтгэж буй түүхий ноолуурыг 100 хувьд хүргэх, ээрмэл утас 1238 тн­ыг үйлдвэрлэдэг хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх, сүлжмэл утас 1.2 сая ширхэг үйлдвэрлэж байгааг 3.8 сая ширхэгт, найман мянган ажилтантай тус салбарын орон тоог 20 мянга болгоно” гэж тусгасан. Үүний үр дүнд энэ оноос эхлэн Итали, Хятад улсын үйлдвэрлэгчидтэй “ЭКО” бүтээгдэхүүний үйлд вэрлэлтээр өрсөлдөх хэм жээнд хүрнэ гэж үзсэн. Гэвч дөрвөн жилийн өм нөх үзүүлэлтээсээ ч бай дал сайжирсангүй. Мөрийн хөтөлбөр бол нэг төр­ лийн амлалт. Тэгэхээр эрх баригчид амлалтдаа хүр­ сэнгүй.

Харин 2013 онд ноо­ луурын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлттэй байв. Тухайн үед энэ байдлыг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат гадаад валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байсан юм. Энэ үе бол манай улсын валютын зах зээлд юанийн ханш 284 төгрөгтэй тэнцэж байсан үе. Түүний хэлсэн энэ баримтаас үзвэл төгрөгийн эсрэг юанийн ханш чангарсан жил ноолуурын үнэ өндөр тогтдог гэсэн ойлголтод хүрч болохоор байгаа юм. Гэтэл юанийн ханш 35 төгрөгөөр нэмэгдчихээд байхад өнгөр сөн жил манай улсын зах зээл дээр ноолуурын үнэ сэргэх нь байтугай 30 орчим хувиар буурсан нь содон үзүүлэлт юм. Тэгвэл өнгөрсөн жилийн гуравдугаар сарын дунд үеэс юанийн ханш дөрвөн төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байгаа юм. Хэдий ийм ч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд голлох валютын эсрэг төгрөгийн ханш түүхэн доод цэгээсээ хэтэрч буусан. Мөн энэ хэрээр ноолуурын ханш дөрвөн жилийн өмнөх ханшаасаа ч буурсан үзүү лэлттэй байгаа юм. Гэвч энэ бүхнийг эс тооцон бодит ханшийг хятадууд л тогтооно. Учир нь биржийн үнийг хятадууд тодорхойлдог билээ.

БИД НООЛУУРААС ЯМАР АШИГ ОЛДОГ ВЭ

“Монгол ноолуураар дэл хийг гоёно” хэмээн бид олон жил тунхаглажээ. Мөн энэ хугацаанд дэлхийн зах зээлд монгол ноолуурыг хэрхэн гаргах тухай олон удаа хэлэлцсэн байх юм. Тэгвэл манай улс жилд дунджаар 6000 тонн ноолуур авдаг атлаа үүнээсээ 300 сая ам.доллар олдог гэсэн тооцоо бий. Тэгвэл өвөрмонголчууд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулаад нэг тэрбум 300 сая ам.доллар олдог байна. Энэ бол тодорхой жишээ. Цөөн үгээр хэлбэл, бид өвөрмонголчуудаас тав дахин их ноолуур боловсруулчихаад зургаа дахин бага орлого олж байгаа нь монгол брэндээ эрэлхийлсэн бидний бодит байдлыг тод харуулж байна. Түүнчлэн манай улс жилд гарч байгаа ноолуурынхаа ердөө 10 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог. Урд хөрш рүү жилдээ дунджаар 3000 тонн угаасан болон бохир ноолуур экспортолдог. Хэрвээ ноолуурыг түүхийгээр нь экспортолдог урсгалыг зогсоож, эцсийн бүтээгдэхүүн болгон гадаад зах зээлд нийлүүлж чадвал багаар бодоход гурван их наяд төгрөг олох бүрэн боломжтой тухай салбарын яамнаас гарсан хуучраагүй судалгаа бий.

Мөн одоогийн байдлаар “Говь” брэндээс өөр дэлхийн зах зээл дээр худалдан авагчдад танил болсон бүтээгдэхүүнтэй үйлдвэр, компани төрөөгүй. Уг нь ноолуурын үйлдвэрүүд тус бүртээ гадаад зах зээлтэй, худалдан авагчтай болохыг мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөрөнгө “хаяж”, дэлхийн хэмжээний сур талчилгаа цацах чадамж гүй тул эцэс сүүлд нь үйлдвэрлэсэн хувцсаа сайж руулсан утасны үнээр жин лэж зарахаас өөр боломж ноолуурын компаниудад байдаггүй. Цөөн үгээр хэлбэл монголчуудын урласан хувц сыг гаднын компани шошгоо наагаад олон улсын зах зээлд өөрийн нэрээр худалддаг гэсэн үг. Ийм л учраас ноолуурын үйлдвэрүүд одоог хүртэл дархлаа султай, төрөөс дэмжлэг хүссэн хэвээр байгаа юм. Гэвч энэ бүхний эсрэг талд ноолуурын үнэ малчдын санасан хэмжээнд хүртэл өсөхгүй байвал үндэсний үйлдвэрүүдэд ихээ хэн ашигтай. Учир нь, тэд ноолуурын үнэ дээр зах зээлийн жамаар өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Хатуухан хэлэхэд ямар нэгэн дэмжлэггүйгээр кг ноолуурыг дотоодын зах зээлээс 70 мянган төгрөгөөр татаж, түүгээрээ бүтээгдэхүүн үйлд вэрлэж ашиг олох боломжгүй. Ийм л учраас үндэсний үйлдвэрлэгчид ноолуурын үнэ өсөхөөс айдаг.

Д.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих